Онцлох ишлэл |
|
"8-р сарын байдлаар МХБ-ийн ТОП-20 индекс дэх 20 компанийн дундаж үнэ ашгийн харьцаа 21.3 байна." - Г. Алтангэрэл Ти Ди Би Секьюритис ҮЦК Брокер |
|
|
|
Онцлох шинжилгээ |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
8-р сарын байдлаар МХБ-ийн ТОП-20 индекс дэх 20 компанийн дундаж үнэ ашгийн харьцаа 21.3 байна. Дундаж харьцаа утгаас доогуур үнэ ашгийн харьцаатай 16-н компани байгаагаас Ард Даатгал ХК /MSE:AIC/, ЛэндМН ББСБ ХК / MSE: LEND/-ийн харьцаа утга хамгийн бага байгаа бол Монгол шуудан ХК /MSE: MNP/, Ард санхүүгийн нэгдэл ХК /MSE: AARD/-ийн үнэ ашгийн харьцаа дундаж утгаас хэт өндөр байна. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) Топ 20 индекс 34,486.14 нэгжид хүрч, 1.48%-иар буурсан. МХБ дээр 7 хоногт нийт 1.63 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцаанууд 3-н 7 хоног дараалж буураад байсан бол өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Хөрөнгө оруулагчид АНУ-ын хувьцааг авч эхэлсэн нь инфляц буурах шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэнтэй холбоотой байв. Газрын тосны үнэ ОХУ, Украин хоорондын мөргөлдөөн эхэлснээс хойших хамгийн доод үнэдээ очсон. Үүний нөлөөгөөр "S&P 500" индексэд эрчим хүчний салбарын хувьцаанууд муу гүйцэтгэлтэй байлаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын зарим улс орнууд эрчим хүчний сөрөг нөлөөг арилгах төлөвлөгөө танилцуулж, эдийн засгаа идэвхжүүлэх талаар мэдэгдсэн нь 7 хоногт Европын хувьцаанууд өсөлттэй байхад нөлөөллөө. "STOXX Europe 600" индекс 1.06%, "Germany’s DAX" индекс 0.29%, "France’s CAC 40" индекс 0.73%, "Italy’s FTSE MIB" индекс 0.79%, "UK’s FTSE 100" индекс 0.96% тус тус өссөн.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "Nikkei 225" индекс 2.04%, "TOPIX' индекс 1.83% тус тус өсөлттэй хаагдсан.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцаанууд инфляц буурах төлөв болон засгийн газраас эдийн засгийн дэмжих арга хэмжээ авч байгаатай холбоотойгоор 7 хоногт өсөлттэй байлаа. "Shanghai Composite" индекс 2.4% "CSI 300" индекс 1.7%-иар тус тус өсөлттэй хаагдсан. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
Бондын зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,755 ширхэг бондыг нийт 180.26 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан. төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын төв банк өндөр инфляцыг хянахаар бодлогын хүүгээ өндрөөр өсгөх хүлээлттэй холбоотойгоор АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж Мягмар гарагт өссөн. Энэ нь 6-р сарын дунд үеэс хойших хамгийн өндөр өгөөж болсон. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
ОХУ-ын эдийн засаг дайны өмнөх үеийн түвшинд хүрэхэд 10 жил шаардагдаж магадгүй |
2022.09.07 |
Тайланд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг гурван хувилбараар тооцоолон харуулжээ. Үүнээс хоёр хувилбар нь ирэх онд эдийн засгийн агшилт улам эрчимжинэ гэж үзсэн байна. Ингэснээр ОХУ-ын эдийн засаг дайны өмнөх түвшинд 10 буюу түүнээс дээш жилийн дараа л эргэн хүрэх магадлал өндөр байгаа аж. |
Дэлгэрэнгүй |
OPEС-ийн Өргөтгөсөн бүлэг X сард олборлох гарцаа 100 мянган баррелиар бууруулав |
2022.09.06 |
OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг хуралдаж, аравдугаар сараас гарцаа өдрийн дүнгээр 100 мянган баррелиар бууруулахаар боллоо. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
"ГЭРЭЛТ АССЭЙМООР КАПИТАЛ ҮЦК" ХХК МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ |
2022.09.08 |
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 тоот тогтоолоор "Гэрэлт ассэймоор капитал ҮЦК" ХХК-ийг Монголын хөрөнгийн биржийн гишүүн компаниар элсүүллээ. |
Дэлгэрэнгүй
|
"ДАВААНБУЛАГ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА |
2022.09.06 |
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/95 тоот тушаалаар "Даваанбулаг" ХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,823,137 ширхэг хувьцааг бүртгэлээс хаслаа. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|